Төрийн банкны теллер хадгаламж эзэмшигч иргэний мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй хэрэг гарчээ

Төрийн банкны теллер хадгаламж эзэмшигч иргэний мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй хэрэг гарчээ

Төрийн өмчлөлтэй гэх зарим компаниудад сахилга бат алдагдах, хууль дүрэм зөрчигдөх байдал газар авсаар байна гэж иргэд шүүмжилдэг. Тэгвэл төрийн өмчит Төрийн Банк нь өнөөдөр 2,3 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, 500 гаруй салбар нэгж, 280 АТМ-ээр дамжуулан үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.

Гэтэл Төрийн банкны “Барс” салбарын теллер Д гэгч нь өндөр настай нэгэн хадгаламжиндаа мөнгө хийхээр ирэхэд нь тухайн иргэнийг хууран мэхэлж, давхар зарлагын баримт дээр түүгээр гарын үсэг зуруулж хадгаламжинд нь байсан 5 сая төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй хэрэг гарчээ.

Энэ мэтээр өөр хэдэн ч настай хүнийг залилсан байж болзошгүй тул ар гэрээс нь сэрэмжлүүлэг болгож өгөөч гэсэн юм. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байна.




Өнөөдөр бич өдөр

8 цагийн өмнө