Нөхөртөө бензин хүргээд буцсан эмэгтэй айлд мал малладаг этгээдийн гарт амиа алдсан нь тогтоогджээ

Нөхөртөө бензин хүргээд буцсан эмэгтэй айлд мал малладаг этгээдийн гарт амиа алдсан нь тогтоогджээ

-НӨХӨР НЬ ЭХНЭРЭЭ ХЭЭР ДУУДАЖ САНААТАЙГААР АМЬ НАСЫГ НЬ ХӨНӨӨСӨН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ХУДАЛ ГЭВ-

Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт 2019 оны есдүгээр сарын 03-ны өдрийн 11 цаг 45 минутад “Манай хамаатан Б-нь өөрийн нөхөрт есдүгээр сарын 02-ны өдөр шатахуун хүргэж өгөөд буцсан ба түүнээс хойш сураггүй алга болсон” гэх дуудлагыг  цагдаагийн байгууллагад ирүүлжээ.

Мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид тус аймгийн Есөнбулаг сум Наран багт очин үзлэг шалгалт, эрэн хайх ажлыг зохион байгуулан ажилласан бөгөөд есдүгээр сарын 04-ний өглөө Б нь автомашинтайгаа шатаж нас барсан байдалтай олдсон байна. 

Иймд тус аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдын хамтаар ажлын хэсэг гарган ажилласан аж. Мөн тус гэмт хэрэгтэй холбогдуулж түүнийг нөхрийг сэжигтэнээр татаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Гэтэл шалгалтаар талийгаач ”Б” нь есдүгээр сарын 02-ны өдөр хээр машины шатгуун дуусч зоссон нөхөртөө шатахуун хүргэж өгөөд буцсан. Харин буцаж явах замдаа 1995 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй. Говь-Алтай аймаг Есөнбулаг суманд айлын мал малалдаг “Б” гэгчтэй тааралдаж улмаар уг этгээд хохирогчийн амь насанд халдан галдан шатаасан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Хэргийг ямар шалтгааны улмаас үйлдсэн зэргийг Аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хэргийг үлдсэн гэж сэрдэгдэн цагдан хоригдсон этгээд 2019 оны 04 дүгээр сард Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхээр танхайн хэргээр торгох ялаар шийтгүүлж байжээ. Уг хэрэгтэй холбогдуулан хэвлэл, мдэээллийн хэрэгслээр нөхөр нь эхнэрийнхээ амь насанд хүрсэн гэж ташаа мэдээлэл гарч байсны залруулж байна.




Өнөөдөр бич өдөр

13 цагийн өмнө