Талийгаач СТА А.Мөнгөншагайтай хамт явсан хоёр иргэнийг нисдэг тэргээр ГССҮТ-д авчирчээ

Талийгаач СТА А.Мөнгөншагайтай хамт явсан хоёр иргэнийг нисдэг тэргээр ГССҮТ-д авчирчээ

“Гурван бүдүүн” хамтлагийн дуучин, продюсер, СТА А.Мөнгөншагай /Шагай/ энэ сарын 7 өдөр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осолд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Ослыг тодруулбал, түүний сууж явсан автомашин Өмнөговь-Улаанбаатар хотын чиглэлд зорчиж яваад автозам дээр тэмээ мөргөж, осолдсон аж. Тус ослын улмаас дуучин А.Мөнгөншагай амиа алдаж, хамт зорчиж явсан хоёр иргэн хүнд гэмтэл авч орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Харин уг ослын улмаас хүнд бэртэл авч Төв аймгийн эмнэлэгт хүргэгдсэн талийгаач дуучинтай хамт автомашинд явсан хоёр иргэнийг өчигдөр ГССҮТ-д тээвэрлэн авчирчээ. Дээрх хоёр иргэнийг одоогоор яаралтай эмчилгээнд хамруулж байна.




Өнөөдөр бич өдөр

15 цагийн өмнө