ШӨХТГ: Сугалааны хөтлөгчийн төрсөн эгч байр хожсон гэх гомдол ирсний дагуу шалгаж байна

ШӨХТГ: Сугалааны хөтлөгчийн төрсөн эгч байр хожсон гэх гомдол ирсний дагуу шалгаж байна

Өнгөрсөн долоо хоногоос нэгэн сугалааны азтан шалгаруулах үеэр хөтлөгч залуу хуруундаа хавчуулсан байсан сугалааг гаргаж ирж буй бичлэг цахим сүлжээнд түгсэн билээ.

Тодруулбал, тус сугалаа нь “Хийморьтой 20” гэх сугалаа байсан бөгөөд өмнө нь ч нийтийн сүлжээнд сугалаа нь луйвар байж болзошгүй гэх баримттай бичлэг цацагдаж байсан юм.

Иймд эфирээр цацагдаж буй зарим луйврын шинжтэй энэ мэт нэвтрүүлгүүдэд хараа хяналт тогтоож, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт залилангийн холбогдолтой гомдол ирэх болсон байна. Сүүлийн байдлаар гэхэд ШӨХТГ-д сугалааны хөтлөгчөөр ажиллаж байсан хөтлөгчийн төрсөн эгч нь сугалаагаар байр хожсон гэх гомдол ирж, холбогдох алба болон цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.