Өчигдөр буюу энэ сарын 11-ний өдөр 17 цагийн орчимд Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутагт байрлах автомашины зогсоол орчимд бусдад буу тулган сүрдүүлсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, "Их хар сүлд" гэх нэртэй хамгаалалтын албаны ажилтан машинтай иргэд рүү буу тулгаад байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллалага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тус хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай эрэгтэй 25 настай Э нь машинаа холдуулсангүй гэх шалтгаанаар тус дүүргийн нутагт оршин суух хаягтай эрэгтэй 38 настай Ө-тэй маргалдаж улмаар хийн буу гаргаж айлган сүрдүүлжээ.
Бусдад буу тулган айлган сүрдүүлсэн, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан асуудлаар хамгаалалтын албаны ажилтанг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.