Энэ сарын 14-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд автомашиндаа угаартаж нас барсан байж болзошгүй гурван иргэний цогцос олджээ. Талийгаачид 22-33 насны иргэд байсан бөгөөд самар түүхээр явж байсан байж болзошгүй байна.
Одоогоор цагдаагийн албан хаагчид шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байгаа аж.