Буян-Ухаа хотхоны ... тоот байрны шатан дээр нярай хүүхдээ хаясан хэрэг гарсан байна. Хүүхдийг оршин суугч олж цагдаад мэдэгдсний дараа ЭХЭМҮТ-д хүлээлгэн өгчээ. Одоогоор хүүхдийн бие тогтвортой байна.
Ойролцоогоор 20 хоногтой эрэгтэй хүүхэд байсан бөгөөд эхийг нь олох ажиллагааг цагдаагийн байгууллагаас эхлүүлжээ.
Дуудлага өчигдөр 19.00 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ.