"No Double Standard" хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүү ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлажээ. Тэрбээр "өлсгөлөн зарлах хүсэлт"-ээ хорих ангийн удирдлагуудад өгсөн ч хариу өгөөгүй, иймд тэрээр хүсэлтээ албаныханд өгөөд одоогоос тав хоногийн өмнөөс өлсгөлөнгөө эхлүүлсэн гэх мэдээлэл бий.
Тэгвэл түүний ээж А.Хандсүрэн өөрийн твиттер хуудастаа, “Хүний эрхийг дээдэлж хүүгийн минь төлөө үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж алсад суугаа эх миний зүрх сэтгэлийн зовнил шаналалыг хугаслан итгэлд минь оч нэмж байгаа залуусдаа гүнээ талархнам. Ардчилсан Монгол Улсын иргэд бид” хэмээжээ. Тодруулбал, А.Хандсүрэн нь АНУ-д амьдардаг байна.
Хүний эрхийг дээдэлж хүүгийн минь төлөө үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж алсад суугаа эх миний зүрх сэтгэлийн зовнил шаналалыг хугаслан итгэлд минь оч нэмж байгаа залуусдаа гүнээ талархнам. Ардчилсан Монгол Улсын иргэд бид. pic.twitter.com/5Yt7j9EtMy
— Khandsuren Avirmed (@Khand06Avirmed) November 1, 2021