Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шөнийн цэнгээний газруудад Цагдаагийн байгууллагаас ээлжит хяналт, шалгалт хийсэн байна. Энэ үеэр 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 иргэн нь хар тамхи хэрэглэж, дөрвөн иргэн нь биедээ хар тамхи хадгалж явсан нь тогтоогдсон байна. Энэхүү 24 иргэд 21-41 насны иргэд байжээ.