Б.Баатархүү: Дөрвөн настай охин, зургаан настай хүүгээ хүчирхийлсэн иргэнийг хорьж, хүүхдүүдийг хамгаалах байранд авсан

Б.Баатархүү: Дөрвөн настай охин, зургаан настай хүүгээ хүчирхийлсэн иргэнийг хорьж, хүүхдүүдийг хамгаалах байранд авсан

ЦЕГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүү сүүлийн өдрүүдэд үйлдсэн хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт 23 цаг 44 минутын үед нэгэн байрны гадаа "Гадны халдлагад орсон байж болзошгүй хүн цустайгаа холилдсон байна" гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагт ирсэн. Мэдээллийн дагуу Хан-Уул дахь цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн, Эрүүгийн цагдаагийн албаны цагдаа нар уг хэрэг дээр ажилласан.

Хохирогч нь 24 настай иргэн Б болохыг олж тогтоосон. Гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажлыг тус дүүргийн Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай явуулсны үр дүнд хохирогчтой хамтран амьдарч байсан 35 настай Ч гэгчийг олж тогтоон саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Одоогоор гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна. Тухайн этгээдийг олж тогтоох үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэсэн мэдээлэл ирсэн. Мөн 45 настай иргэн дөрвөн настай дагавар охин болон зургаан настай хүүгээ хүчирхийлсэн нь тогтоогдсон. Урьд нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдээд шүүхээс ял шийтгэл аваад суллагдаад дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн. Уг этгээдэд цагдан хорих арга хэмжээ авсан, шалгаад явж байна. Харин хүүхдүүдийг хамгаалах төв рүү хүргүүлсэн гэсэн мэдээлэлтэй байна” гэлээ.

Г. Мөнхбаяр