Э.Одбаярын хилээр гарах эрхийг хориглож, суллахаар боллоо

Э.Одбаярын хилээр гарах эрхийг хориглож, суллахаар боллоо

"No double standart" иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаярыг аравдугаар сарын 6-наас эхлэн 30 хоног саатуулах шүүхийн шийдвэр гарсан билээ.

Улмаар Э.Одбаяр энэхүү шийдвэрийг эсэргүүцэн Хорих ангид өлсгөлөн зарлаад байгаа. Түүний биеийн байдал нь хүнд байгаа талаар өмгөөлөгч нь мэдээлээд байсан билээ. Тиймээс ч цагдан хорих шийдвэрийг өөрчилж өгөх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан юм.  

Тэгвэл Э.Одбаярыг суллах шийдвэр гарчээ. Тодруулбал, түүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт болсон байна. Шүүхээс түүний цагдан хорих шийдвэрийг өөрчилж, хилээр гарах эрхийг нь хориглож, суллахаар болжээ.