Хамтран амьдрагч эмэгтэйг хутгалж, амь насыг нь хохироогоод зугтжээ

Хамтран амьдрагч эмэгтэйг хутгалж, амь насыг нь хохироогоод зугтжээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хувцас нь урагдаж цус болсон эмэгтэй хүн байна” гэх дуудлага өчигдөр /2021.10.28/ шөнө 23:44 цагт цагдаагийн газарт иржээ.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид хэргийн газарт шалгалт хийхэд “Тус байранд түр оршин суух 24 настай, эмэгтэй Б гэгчийг хамтран амьдрагч болох 35 настай, эрэгтэй Ч гэгч нь согтуурсан үедээ цээжин тус газарт нь хоёр удаа хутгалж, биеийн бүх хэсэгт 28 тооны хутганы шархтай, амь насыг нь хохироон хэргийн газрыг орхиж зугатаасан болохыг урьдчилан байдлаар тогтоожээ. Цагдаагийн алба хаагчид сэжигтэн Ч гэгчийг олж, саатуулсан бөгөөд тус дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Урьдчилсан байдлаар холбогдогч нь хохирогчтай таарамжгүй харилцаатай байсан нь тогтоогджээ.