Сүүлийн 10 хоног тасралтгүй архи уусан иргэн “гэрээслэл” үлдээгээд өндрөөс унасан байжээ

Сүүлийн 10 хоног тасралтгүй архи уусан иргэн “гэрээслэл” үлдээгээд өндрөөс унасан байжээ

Өнгөрөгч Ням гараг буюу Энэ сарын 24 /2021.10.24/ -ны өдөр 16:40 цагт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх … дугаар байрын зүүн талд өндрөөс хүн унаж нас барсан байна гэх мэдээлэл хуулийн байгууллагад иржээ.

Ингээд хэргийг шалгахад, тус байранд оршин суугч 60 настай эрэгтэй иргэн Б гэрийнхээ том цонхоор унаж нас барсан байж болзошгүй байжээ. Мөн тус иргэн сүүлийн 10 хоногт согтууруулах ундааны зүйл тасралтгүй хэрэглэж, эцэст нь хүүхдүүддээ хандаж, “Уучлаарай аав нь явлаа. Гомдолгүй” гэх утга бүхий гэрээслэл үлдээсэн гэх мэдээлэл байна. Одоо тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа ажээ. Иймд иргэд та бүхнийг ойр дотнын хүмүүстээ тавих хараа, хяналтаа нэмэгдүүлж, архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг анхааруулах үүндээс энэхүү мэдээллийг нийтэллээ.