МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одыг хууль бусаар газар зарж, мөнгө угаасан гэх асуудлаар АТГ-т шалгуулахаар өгчээ.
Тодруулбал, МЗХ Удирдах Хорооны Нарийн Бичгийн дарга Г. Батбаатар хэлэхдээ, “МЗХ-ны ерөнхийлөгч О. Гэрэлт-Од нь 2021 оны гуравдугаар сарын 4-нд байгуулагдсан барилгын компанитай 2021 оны 4 сарын 5-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж МЗХ-ны өмч хөрөнгийг өөрийн дураар ашиглан зарцуулсан гэсэн асуудлаар хүсэлт тавьж шалгуулахаар болсон. Монголйн Залуучуулын холбооны хурлын заал, танхимыг мэргэжлийн хяналтын дүгнэлтгүй нураасан мөн барилга барих зөвшөөрөлгүй компанитай гэрээ байгуулсан. Үүнээс гадна МЗХ-ны үйл ажиллагаа дэмжинэ гэсэнтэй холбоотой 500 орчим сая төгрөгийн авилгалын асуудал яригдаж байгаа. Монголын нийт залуучуудын өмчийг зах зээлийн үнэлгээгээр үнэлүүлээгүй, барилгын зураг баталгаажаагүй байхад барилгын суурь ухах ажил явагдсан гэх хэргүүдийг шалгуулахаар АТГ өгч байна” гэлээ.
О. Гэрэлт-Од 2020 оны тавдугаар сарын 8-нд Монголын Залуучуудын Холбооны VI-р их хурлаар МЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ.
Г.Мөнхбаяр