Цахим орчинд хууль бус бараа худалдсан 150 хэрэгтэнг цагдаагийн алба хаагчид баривчилсан байна. Гэмт этгээдүүд дэлхий даяар хууль бус бараа солилцдог сүлжээ байгуулж 45 ширхэг гар буу, 234 кг хар тамхи, 25.000 экстази үрэл солилцсон нь тогтоогджээ. Гэмт этгээдүүдийг баривчлах ажиллагаа хэд, хэдэн улсад зэрэг явуулсан байна. Тухайлбал АНУ-аас 65, Германд 47, Их Британид 24, Итали, Нидерланд тус бүр дөрвөн хүнийг баривчилсан болохыг Европын холбооны цагдаагийн байгууллага мэдээллээ.
Европын дэд захирал Жан-Филипп Лекуфф “Гэмт хэрэгтнүүд цахим орчинд сүлжээ байгуулан хууль бус бараа солилцсон ч улс хоорондын хамтын үйл ажиллагаа, хууль сахиулах байгууллагын хүчин чармайлтын үр дүнд тэднийг илрүүлж чадлаа” хэмээжээ.
ЭХ СУРВАЛЖ: European Union Agency
Г. Мөнхбаяр