Өнгөрөгч Ням гараг буюу аравдугаар сарын 24 /2021.10.24/-ны өдрийн 18:30 цагийн орчимд автомашин хүн дайрчихлаа гэсэн дуудлагыг цагдаагийн алба хаагч нар хүлээн авчээ.
Ингээд алба хаагчид хэргийн газарт шуурхай очиж, шалгахад “Улаанбаатар-Дархан чиглэлийн 52-ын давааны замд 41 настай иргэн Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Дарханы зам завсарын ажил дээр ажиллаж байсан гурван хүнийг мөргөж амь насыг хохироосон байжээ.
Харин автомашин дотор зорчиж явсан дөрвөн иргэн хүнд, хөнгөн гэмтсэн байна.
Тэгвэл зарим хэвлэл мэдээлэлд, “Амь хохирогч гурван иргэн нь замын хажууд зогсож байсан портер маркийн автомашинд ачаа ачиж байгаад ийнхүү осолд өртсөн гэж буй. Тэгвэл хохирогчийн ойрын эх сурвалж бидэнд мэдээлэл өгөхдөө, “Тус гурван иргэн Дарханы авто зам засварын ажилчид байсан. Мөн 52-ын даваанд орой ажлаа дуусгаад засварын тоног төхөөрөмжөө ачих гэж байхад нь тэднийг ташраар нь, гурвууланг нь дайрч амь насыг нь хөнөөсөн” гэсэн юм.