Өчигдөр /2021.10.26/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, албан үүргээ гүйцэтгэж байсан алба хаагчийг мөргөж, биед нь гэмтэл учруулсан хэрэг гарчээ.
Тодруулбал, тус асуудлаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат мэдээлэл хйихдээ, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны дэвсгэрт харьяалагдах Бөхийн өргөөний хойд уулзварт 44 настай эрэгтэй архт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн алба хаагчийг мөргөсөн байна.
Харин осол гаргасан жолооч хэлэхдээ, "Би уг нь Хоёрдугаар төв эмнэлэгт өвчтэй хүн сахиж байсан юм. Машиндаа жоохон уучихсан юм. Энүүхэн уулзвар гарчихъя гэж бодсон минь буруу боллоо" хэмээн ярьжээ. Одоогоор тус хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.
ВИДЕО: