Э.Одбаяр 22 хоногийн турш нойтон өлсгөлөн зарласан тул бөөрний дутагдалд орж, бие нь мууджээ

Э.Одбаяр 22 хоногийн турш нойтон өлсгөлөн зарласан тул бөөрний дутагдалд орж, бие нь мууджээ

No Double Standard хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү, Э.Одбаяр нарыг 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Учир нь тэднийг цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, биед нь халдсан зэрэг үндэслэлээр шалгаж буй талаар мэдээлсэн.

Харин зарим иргэд, “үзэл бодлоо илэрхийлсэн залууст цагдаа хүч хэрэглэчхээд дараа нь өөрсдөө гэмтэж, бэртсэн мэтээр тэднийг гүтгэж байна” хэмээн байр сууриа илэрхийлж буй.  Тэгвэл өнөөдөр /2021.10.27/ 15:00 цагт УИХ дахь Хүний эрхийн дэд хороо хуралдаж, иргэн н.Монголхүү, Э.Одбаяр нарын эрх нь зөрчигдсөн гэх асуудлыг хэлэлцэх гэж байна. Мөн Э.Одбаяр ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид нойтон өлсгөлөн зарлаад өдгөө 22 хоног болж байгаа юм. Иймд тэрээр бөөрний дутагдалд орж,  бие нь муудсан гэх мэдээлэл гарч эхлээд байна.