СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны хүүхдүүд автомашин хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны хүүхдүүд автомашин хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэж байна

Энэ оны эхний есөн сард гэхэд иргэдийн гудамж талбайд тавьсан автомашиныг хулгайлсан нийт 77 хэрэг бүртгэгдсэнээс одоогоор 71-ийг нь илрүүлсэн талаар нийслэлийн цагдаагийн удирдах албанаас мэдээлэл хийлээ.

Тодруулбал, үлдсэн зургаан хэргийн эзэн холбогдогч тогтоогдоогүй тул эрэн сурвалжилж байгаа бөгөөд үүнд өсвөр насны 12-16 насны хүүхдүүд ихээр үйлдэж байгаа аж. Архангай, Завхан аймаг болон нийслэлийн төвийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт хараа хяналтгүй орхисон иргэдийн он хуучин тээврийн хэрэгслийг хулгайлсан 18 удаагийн үйлдэлтэй, насанд хүрээгүй хүүхдүүдийн холбогдсон 14 этгээдийг олж илрүүлжээ.