Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн малчин 69 настай, эрэгтэй Л өнгөрсөн ням гарагийн 18:00 цагийн орчимд малдаа яваад сураггүй болсон тул гэрийнхэн нь өчигдөр буюу даваа гарагийн 07:20 цагт Онцгой байдлын албанд дуудлага өгчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид болон орон нутгийн иргэд, ар гэрийнхэн нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т байх Эх булаг гэдэг газраас эсэн мэнд олжээ.