С.Жавхлан иргэний биед халдаж хэл, амаар доромжлон хөөжээ

С.Жавхлан иргэний биед халдаж хэл, амаар доромжлон хөөжээ

УИХ-ын гишүүн асан, МУГЖ дуучин С.Жавхланг Сангийн сайд Б.Жавхлангаас дөрвөн тэрбумыг шантаажилсан болон Өнөөдөр.мн сайтын сэтгүүлчийн биед халдсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

С.Жавхлангийн хувьд Засгийн газрыг огцрохыг шаардаж "Монголоо аваръя" суултыг хоёр долоо хоногийн туршид зохион байгуулаад байгаа юм. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр Сүхбаатарын талбайд шашны зан үйлдлийг зохион байгуулсан. Мөн энэ үеэр суултад нэгдэж үг хэлсэн иргэний биед  халдсан гэх мэдээлэл байна. Түүний иргэний биед халдаж буй бичлэг, зураг нэлээн олон хүнд бий талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, С.Жавхлан нь үг хэлсэн иргэний биед халдаж, хэл амаар доромжилж, хөөжээ.