Хулгайлагдсан зургаан тооны бод малыг эздэд нь хүлээлгэн өгчээ

Хулгайлагдсан зургаан тооны бод малыг эздэд нь хүлээлгэн өгчээ

Энэ сарын 21-ны өдөр /2021.10.21/ 22.00 цаг орчмын үед Нийслэлийн Налайх дүүрэгт Төв аймаг дахь цагдаагийн газар, Хэнтий аймгийн цагдаагийн газар, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагч нар хамтран зургаан тооны бод мал хулгайлан тээвэрлэж явсан таван иргэнийг үйлдэл дээр нь баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл тухайн тээвэрлэж явсан 6 бод малын эздийг олж, хүлээлгэн өгчээ. Тодруулбал, малын эзэд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт амьдардаг малчин айл байсан гэдгийг Хэнтийн аймаг дахь Цагдаагийн газраас мэдээлэв.

Г. Мөнхбаяр

ҮЗЭХ: