No Double Standard хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү, Э.Одбаяр нарыг 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Учир нь тэднийг цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, биед нь халдсан зэрэг үндэслэлээр шалгаж буй талаар мэдээлсэн.
Иймд зарим иргэд, “үзэл бодлоо илэрхийлсэн залууст цагдаа хүч хэрэглэчхээд дараа нь өөрсдөө гэмтэж, бэртсэн мэтээр тэднийг гүтгэж байна” хэмээн байр сууриа илэрхийлж буй. Тэгвэл маргааш /2021.10.27/ УИХ дахь Хүний эрхийн дэд хороо хуралдаж, иргэн н.Монголхүү, Э.Одбаяр нарын эрх нь зөрчигдсөн гэх асуудлыг хэлэлцэхээр болжээ.