С.Урансувдмаа: Миний данс руу орсон мөнгийг буцаан татаж, Хаан банкан дахь хугацаа хэтэрсэн зээлээ төлсөн байсан

С.Урансувдмаа: Миний данс руу орсон мөнгийг буцаан татаж, Хаан банкан дахь хугацаа хэтэрсэн зээлээ төлсөн байсан

Голомт банканд залилуулж, есөн жилийн турш хохирч яваа иргэн С.Урансувдмаа энэ талаараа мэдээлэл хийж, суулт зарлалаа.

Тэрбээр “Гадаадаас ирээд Голомт банкаар үл хөдлөх хөрөнгөө зарах гэж үйлчилгээ авсан. Голомт банкны эдийн засагч, худалдаж авсан талын хүмүүстэй хуйвалдаж миний данс руу орсон мөнгийг буцаан татаж, Хаан банкан дахь хугацаа хэтэрсэн зээлээ төлсөн байсан. Энэ хэрэг дээр прокурорууд эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Үүсгээд 148.4 буюу гэрээгээр халхавчилсан залилан гэх хэргийг үүсгэсэн. Гэтэл Чингэлтэйн мөрдөн даалгавар биелүүлээгүй.

Мөн Улсын прокурорын н.Амгаланбаатар орлогч эрүүгийн хэргийг иргэний хэрэг болгож, буцаагаад мөрдөн лүү явуулсан. Одоо асуудал ямар байна гэхээр “Голомт” банкны хуулийн хэлтсийн дарга н.Ганбат “шалгах илрүүлэх үйл ажиллагаа нь прокурор, мөрдөгчдийн ажил та прокурор хуульчдаа гомдоо манайх бол төлөхөд бэлэн байна” гэж хэлсэн. Банктай холбоотой хуулиа чангалахгүй бол энэ олон гадаадаас хөдөлмөрлөж ирсэн иргэд насаараа ажилласан хөрөнгөө алдаж байна. Энэ банкны буруугаас болж туйлын өртэй болж гадаад гарч чадалгүй хар данстай болсон. Үүнээс болж үр хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй есөн жил боллоо” гэв.

Г.Мөнхбаяр