Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх охины ээж иргэн Б: Миний охины асуудал шийдэгдээгүй хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах гэж байна

Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх охины ээж иргэн Б: Миний охины асуудал шийдэгдээгүй хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах гэж байна

Төрсөн эцэг нь хоёр настай охиноо хүчирхийлсэн хэрэг өнгөрөгч 2020 оны арван хоёрдугаар сард гарсан юм. Хохирогч охины ээж Б цагдаагийн байгууллагад “Улаанбаатар хотын харьяат, 1987 онд төрсөн Н нь төрсөн охин болох хоёр настай М-ийг хүчирхийлсэн” гэх утгатай өргөдөл гаргаснаар хэргийг Архангай аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн байдаг.

Шалгалтын явцад хохирогч охины бэлэг эрхтэн урагдалттай гэх шүүх шинжилгээний дүгнэлт гарч байсан ч хөл хорионы үеэр тухайн хэргийн байцаагч солигдож, дахин шинжилгээ хийсэн ба анхны дүгнэлтийг өөрчилсөн байжээ.

Тэгвэл энэ талаар охины ээж дахин Төв талбайд өнөөдөр /2021.10.25/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Одоо болтол миний охины асуудал шийдэгдээгүй хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах гэж байна. Сая охиныг маань өмгөөлж байгаа өмгөөлөгчтэй ярьхад цагдаа шалгаж байгаа гэсэн. Ямар удаан шалгадаг юм бэ. Энэ хугацаанд гурван прокурор, хоёр мөрдөгч солигдлоо. Энэ чинь шийдэж ядаад байх асуудал биш шүү дээ. Хүүхдийн яриа байна. Нотлох баримт байхгүй гээд байх юм. Хүүхэд өөрөө яриад байхад нотолгоо хангалттай юм биш үү. Эцгийг нь хорьж бариагүй одоо хүртэл сул явж байна. Охины маань сэтгэхүйд нөлөөлсөн. Одоог хүртэл "Аав ингэсэн. Намайг өвтгөсөн гэж" ярьдаг. Миний охин яагаад бие эрхтэн сэтгэл санаагаар тэгэж доромжлуулах ёстой юм. Охины эцэг "Чи намайг зөндөө шалгууллаа. Би охинтойгоо уулзмаар байна. Би чамд зөндөө мөнгө өгсөн. Одоо би чамайг шүүхэд өгнө гэсэн”" хэмээв. 

Б.Мөнхбаяр