Завхан аймагт гэр бүлийн маргаанаас болж толгой тус газраа буудаж амиа хорложээ

Завхан аймагт гэр бүлийн маргаанаас болж толгой тус газраа буудаж амиа хорложээ

Ойрын өдрүүдэд гэр бүлийн маргаанаас болж амиа хорлох тохиолдол нэмэгдсээр байна. Өнгөрөгч долоо хоногт гэхэд Говь-Алтай аймагт эхнэртэйгээ маргалдаж гараад ногооны талбайд 20 гаруй насны эрэгтэй өөрийгөө буудаж амиа хороогоод байсан бол өчигдөр /2021.10.24/ мөн адил хэрэг гарчээ. Тодруулбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт амьдарч байсан иргэн Ж 35 настай эрэгтэй гэр бүлийн маргаанаас болж, толгой тус газартаа ТОЗ-8 маркийн буугаар буудаж амь насаа хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ.