Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Б.Булган нарыг эрүүдэн шүүсэн гэх О.Бархасбадийн хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаав

Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Б.Булган нарыг эрүүдэн шүүсэн гэх О.Бархасбадийн хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаав

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх өмгөөлөгчийн Давж заалдах гомдлын дагуу ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга асан О.Бархасбадийг шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бархасбадь-д холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн МН/200 дугаар цагаатгах тогтоолтой хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн МН/82 дугаар магадлалаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, О.Бархасбадь-д урьд авсан талсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Ташрамд өгүүлэхэд, тус хэргийн хохирогчоор С.Зориг агсны гэргий Б.Булган мөн оролцжээ. Түүний өмгөөлөгчөөр Ц.Гүенбат оролцсон байна.