Энэ амралтын өдөр буюу /2021.10.23/ Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын эрүүл мэндийн төвд бага насны хүүхэд толгойдоо галын хайч зоогдсон байдалтай ухаангүй эмчлэгдэж байна гэжээ.
Ингээд, цагдаагийн байгууллагаас тус хэргийг шалгахад тус сумын харьяат иргэн Г 40 настай эрэгтэй эхнэр болох иргэн Б 27 настай эмэгтэй нар маргалдаж байх үедээ галын хайч шидэж улмаар 8 настай эрэгтэй Д оногдож, гэмтсэн байна. Одоогоор тус хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж.