Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх О.Бархасбадийг шүүх хурал болж байна

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх О.Бархасбадийг шүүх хурал болж байна

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх өмгөөлөгчийн Давж заалдах гомдлын дагуу ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга асан, О.Бархасбадийг шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. 

Хэргийг эргэн сануулахад, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдсон ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа О.Бархасбадийн хэргийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Тус шийдвэрийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар эсэргүүцэж, прокурорын байгууллагад хандаад байсан юм. Гомдлын дагуу прокурорын байгууллагаас О.Бархасбадийг дахин шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүхээс гэмт хэргийн үндэслэлгүй хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгосон байдаг. Харин Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шүүхийн шийдвэрийг дахин эсэргүүцэж, давж заалдаад байгаа юм. 

Хурлын шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.