Хан-Уул дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд байсан нохойг “зөвшөөрөлгүй” нэвтэрсэн хэмээн Эргүүлийн ажилтан гол руу шиджээ

Хан-Уул дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд байсан нохойг “зөвшөөрөлгүй” нэвтэрсэн хэмээн Эргүүлийн ажилтан гол руу шиджээ

Өнгөрсөн зургадугаар сард Хан-Уул Эко дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн” нээгдсэн билээ. 

Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр /2021.10.23/ тус цэцэрлэгт хүрээлэн рүү орсон нохойг туул гол руу шидсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, иргэн Ч-г эзэнгүй нохой дагаж хүрээлэн рүү орох гэсэн ч хамгаалагч нь “Нохой оруулах хориотой” гэсэн тул хашааны гадна үлдээгээд орсон байна. Гэвч тус нохой хашааг нэвтэрч орсонд эргүүл хийж байсан залуу нохойг авч гол руу шиджээ. Улмаар иргэд нийлж нохойг голын уснаас гаргасан байна. Уг үйл явдлын дараа иргэд цахим сүлжээнд бухимдлаа илэрхийлэн "Орж болохгүй гэсэн болгоныг голын ус руу авч шидэж байгаа нь харгис байна" хэмээн үзэл бодлоо илэрхийлж байна.




Өнөөдөр хулгана өдөр

54 минутын өмнө