Тувад 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Тувад 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Өнөөдөр өглөөний 07.05 цагт ОХУ-ын Тувад 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус улсын ШУА-ийн Геофизикийн нэгдсэн албаны мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Чадан хотоос 7 км-ийн зайд болсон бөгөөд тус бусэд 6.3 баллын хүчтэй хэлбэлзэл үүссэн байна. Газар хөдлөлтийн улмаас хохирол учраагүй ч чичиргээ нь иргэдэд хүчтэй мэдрэгдсэн байна.

Үүнээс өмнө буюу аравдугаар сарын 12-нд Курилын арлуудын ойролцоо 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн. Газар хөдлөлтийн голомт Матуа арлаас зүүн тийш 69 км-т байсан юм. 

Өнгөрсөн 2-3 сарын хугацаанд тус бүс нутагт (ОХУ-ын Тува, Алтайн хязгаар, Хятадын Шинжаан муж, Зүүн Казахстан, Монгол улсын Увс, Баян-Өлгий аймгийг хамарсан) 4.0 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт олон удаа тохиож буйг мэргэжилтнүүд анхааруулж байна.  

Эх сурвалж: Izru