Гацуурт группийн гадаад харилцааны захирал, Тэрэлж зочид буудлын ерөнхий менежер, Монгол HD телевизийн захирал асан Ч.Номин энэ оны нэгдүгээр сарын 29/2021.01.29/-ны өдөр Монгол Улсын Соёлын сайдаар томилогдсон.
Түүний удирдаж байсан Монгол HD телевизийн Авъяаслаг монголчууд, Хар хайрцаг зэрэг нэвтрүүлгүүдийг иргэд сайн мэднэ.
Тэгвэл, “Хар хайрцаг” нэвтрүүлгийн хөтлөгч асан Д.Бум-Очир, Соёлын сайд Ч.Номин нар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгох замаар улсын мөнгө шамшигдуулсан байж болзошгүй мэдээллийг ergelt.mn сайт нийтэлсэн байна. Тодруулбал, тус мэдээлэлд, “Соёлын сайд Ч.Номингийн ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад Ерөнхийлөгчийн зөвлөх болсон Д.Бум-Очир нарын хамаарал бүхий этгээдийн компани Соёлын яамны тендерийг "түүж" явна” хэмээжээ. Тухайлбал, тус яамны зөвлөх үйлчилгээний тендерүүдэд шалгарсан “Эм Эм Си Жи” ХХК-ийн захирлаар нь Дуламын Бум-Эрдэнэ, хувь эзэмшигчээр нь Дагдандоржийн Амгаланбаатар нар бүртгэлтэй байдаг. “Эм Эм Си Жи” ХХК-ийн захирал Д.Бум-Эрдэнэ бол Д.Бум-Очирын төрсөн дүү аж” хэмээжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.