Төрсөн дүүгийнхээ амь насыг хөнөөсөн этгээдийн ялыг 15 жил болгон хөнгөлжээ

Төрсөн дүүгийнхээ амь насыг хөнөөсөн этгээдийн ялыг 15 жил болгон хөнгөлжээ

Өнгөрөгч оны арван нэгдүгээр сард иргэн Г өөрийн төрсөн дүү болох 16 настай эмэгтэйг гэр бүлийн маргаанаас үүдэн боомилж амь насыг нь хөнөөж, цогцыг гэртээ 10 гаруй хоног хадгалж байгаад мөчилж шуудайд хийж хаясан онц ноцтой хэрэг гарч байсан билээ.

Тэгвэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар иргэн Г-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өчигдөр /2021.10.20/ хянан хэлэлцсэн байна. 

Ялтан Г-г Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар бүх насаар нь хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байсан ч хэргийг хянан хэлэлцээд түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, эдлэх ялыг 15 жилээр тогтоосон байна.