Эрэн сурвалжлагдаж байсан 57 оргодол болон хэн болох нь тогтоогдоогүй ГУРВАН цогцос олжээ

Эрэн сурвалжлагдаж байсан 57 оргодол болон хэн болох нь тогтоогдоогүй ГУРВАН цогцос олжээ

Цагдаагийн байгууллагаас аравдугаар сарын тавны өдрөөс эхлэн “Илрүүлэлт Оргодол-2021” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.

Арга хэмжээний эхний 14 хоногт цагдаагийн байгуулагаас 344 гэмт хэргийг илрүүлсэн байна. Тодруулбал, Хүнийг санаатай алах 3, хулгайлах 79, мал хулгайлах 14, дээрэмдэх 14, хүчиндэх 4, бусад 230 хэргийг илрүүлжээ.

Мөн эрэн сурвалжлагдаж байсан 525 этгээдийг олж тогтоосон байна. Тухайлбал эрэн сурвалжлагдаж байсан 57 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн 324 этгээд, сураггүй алга болсон 49 хүн, насанд хүрээгүй 14 хүүхэд, хэн болох нь тогтоогдоогүй 3 цогцос, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн 64 этгээд, зөрчил үйлдсэн 16 этгээдийг олжээ.

Нарийвчилвал, "Трактор зарна” гэж иргэдийг удаа дараа залилан мэхэлсэн хэргээр зургаан газраас эрэн сурвалжлагдаж байсан Оюунчимэгийн Ган-Эрдэнийг олж барьсан байна. Мөн “Байр түрээслэнэ” гэж иргэдийг удаа дараа залилан мэхэлсэн хэргээр дөрвөн газраас эрэн сурвалжлагдаж байсан Шижиртийн Хэрлэнбаатарыг олж баривчилсан байна.