Зайсан толгойн зүүн талын газрыг ашиглах зөвшөөрлийг БОАЖЯ 2019 онд иргэн О.Одсүрэнд олгож байжээ

Зайсан толгойн зүүн талын газрыг ашиглах зөвшөөрлийг БОАЖЯ 2019 онд иргэн О.Одсүрэнд олгож байжээ

Зайсан толгойн зүүн талыг том оврын техник хэрэгслээр ухаж, барилга барихаар зэхэж байгаа талаарх мэдээлэл цахим сүлжээнд гарч, олон нийтийг бухимдуулаад байгаа билээ.

Богдхан уулын дархан цаазат газар газар олгосон гэх асуудлыг Хотын дарга Д.Сумъяабазартай холбон тайлбарлах хүн олон байсан билээ. Тэгвэл эл газрыг ашиглах зөвшөөрлийг Хотын дарга бус БОАЖЯ-аас олгосон гэх мэдээлэл Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас олон нийтэд дэлгэв. Тодотговол, тус дэлгэсэн баримтаар БОАЖЯ-аас 2019 онд иргэн О.Одсүрэнд таван жилийн хугацаатай “буудаллах, отглох” зориулалтаар 2.041 га талбайг олгож байсан аж.