Ц.Анандбазарыг яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлжээ

Ц.Анандбазарыг яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох бэлгийн хүчирхийллийн гэх хэрэг нэг хэсэг нийгэмд дуулиан тарьсан.

Үүнтэй холбоотойгоор эл хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас ажлын хэсэг гарч, шалгасан билээ. Тэгвэл цагдаагийн байгууллагаас Ц.Анандбазарыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээлэв.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Мөрдөн байцаах албанд прокурорын хяналт дор шалгагдаж байгаа хэрэг учраас өнөөдрийн байдлаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Мөрдөгч ямар санал гаргасан талаарх мэдээлэл манай дээр ирээгүй байна" гэх тайлбарыг өгөв.