“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хурааж авч, улмаар түүнийг 48 цаг саатуулаад байгаа талаар бид өмнө мэдээлсэн билээ.
Тэгвэл Д.Хаянхярваагийн цагдан хорих хугацааг сунгуулах хүсэлтийг прокуророос шүүхэд ирүүлсэн байна. Уг асуудлыг хэлэлцэх шүүх хурал яг одоо Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэх гэж байна.
Ташрамд өгүүлэхэд, “Эрдэнэс монгол” компаниас тендер сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хууль зөрчиж, шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуй нэгжийг сонгон шалгаруулсан.Улмаар давуу байдал бий болгосныхоо төлөө хахууль авсан байж болзошгүй хэргээр шалгаж байгаа юм.