Д.Амартүвшин: Энэ хүн надаас илүү комэди хийж байна

Д.Амартүвшин: Энэ хүн надаас илүү комэди хийж байна

Комедиан Д.Амартүвшингийн хувьд "No Dable Standart" хөдөлгөөнийг зохицуулагч Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг баривчилсныг эсэргүүцэн сүүлийн үед Сүхбаатарын талбайд дуу хоолойгоо хүргэсээр байсан билээ.

Тэгвэл тэрээр өнөөдөр /2021.10.20/ Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өлсгөлөн зарлаж буй н.Чинбаттай уулзахаар очих үеэр нь нэгэн иргэн бусдыг “Та нар бол новшнууд шүү” хэмээн цоллохдоо Д.Амартүвшин рүү занган “Чи ч бас” гэж хэлсэн байна. Үүний хариуд тэд хөнгөн гар зөрүүлжээ. Иймд цагдаагийн байгууллагаас тэднийг саатуулсан байгаа юм.

Тэгвэл өөрийн твиттер хуудастаа, “Өнөөдөр миний биед халдсан хүн Монголын каратэгын хобооны гишүүн, олон улсын таквэндогын холбооны гишүүн мэргэжилийн тулаанч хүн байжээ! Бадарууган гэдэг юм байна. Би комэдиан гэдэг нэрээсээ татгалзаж байна! Энэ хүн надаас илүү комэди хийж байна! Бадарууган хэмээх энэ залууг миний оронд комэдиан болно уу хэмээр урьж байна! Би өөрөөсөө ичиж байна!” хэмээжээ.