ВИДЕО: Комедиан Д.Амартүвшинг гудамжинд зодоон хийсэн гэх шалтгаанаар саатуулжээ

ВИДЕО: Комедиан Д.Амартүвшинг гудамжинд зодоон хийсэн гэх шалтгаанаар саатуулжээ

Комедиан Д.Амартүвшин Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө нэгэн залуутай гар зөрүүлсэн учир түүнийг саатуулсан байна. 

Тодруулбал, Д.Амартүвшингийн хувьд "No Dable Standart" хөдөлгөөнийг зохицуулагч Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг баривчилсныг эсэргүүцэн сүүлийн үед Сүхбаатарын талбайд дуу хоолойгоо хүргэсээр байсан билээ.

Түүний хувьд хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах ёстой гэсэн байр суурьтай байгаа бөгөөд хууль, журам бүх хүнд тэгш үйлчлэх ёстой гэж буй юм. 

Түүний хувьд өнөөдөр /2021.10.20/ Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өлсгөлөн зарлаж буй н.Чинбаттай уулзахаар ирэх үед нь нэгэн иргэн бусдыг “Та нар бол новшнууд шүү” хэмээн цоллохдоо Д.Амартүвшин рүү занган “Чи ч бас” гэж хэлсэн байна. Үүний хариуд тэд хөнгөн гар зөрүүлжээ. Иймд цагдаагийн байгууллагаас тэднийг саатуулжээ.