ЦЭЦ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ

ЦЭЦ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн /2021.10.20/ дунд суудлын хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн юм.  

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь  Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйл

  • 3 дугаар зүйл. Хэргийг прокурорт буцаах
  • Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй гэж заасан байдаг. Уг хэсгийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна.