Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин нарыг эргүүлэн татахаар хуульч Ч.Эрдэнэбат Үндсэн хуулийн Цэцэд ханджээ

Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин нарыг эргүүлэн татахаар хуульч Ч.Эрдэнэбат Үндсэн хуулийн Цэцэд ханджээ

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин нарын гишүүд “Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг.

Харин тэдний хуулийн төслийн 12.1.6 -д “Гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох” гэж оруулсан нь олны шүүмжлэлд өртөөд буй.

Учир нь “гадаадын иргэн манай улсад 50 ам.долларт орон сууц худалдаж авсан бол оршин суух эрх олгох нь” гэж ихэнх иргэд шүүмжилж байгаа юм.

Тэгвэл Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин нарын дөрвөн гишүүнийг эгүүлэн татуулахаар хуульч Ч.Эрдэнэбат энэ сарын 12-нд Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

Ч.Эрдэнэбатын ҮХЦ-д гаргасан мэдээлэл

Ч.Эрдэнэбатын ҮХЦ-д гаргасан мэдээлэл

Ч.Эрдэнэбатын ҮХЦ-д гаргасан мэдээлэл