"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 486 сая төгрөгөөр хуучин Land cruiser-200 автомашин худалдан авах тендер зарласан талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, энэ талаар Tender.gov.mn сайтад 2021 оны аравдугаар сарын 18-ны өдөр зарлаж, 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ны хүртэл материал хүлээн авахаар мэдээлсэн байна. Харин Сангийн сайд Б.Жавхлан тус тендерийг цуцална гэж Засгийн газрын мэдээллийн үеэр мэдэгдлээ. Тэрээр "ЭМЯ, Цагдаа, ОБЕГ-аас бусад төрийн өмчит байгууллагууд тендерээр автомашин авахгүй. Хэрвээ Эрдэнэт үйлдвэр ийм тендер зарласан бол, яаралтай цуцлуулна" гэв.