Эрүүгийн цагдаагаас дуучин С.Жавхлан “4 тэрбум төгрөг нэхсэн” гэх асуудлаар Сангийн сайдаас мэдүүлэг авчээ

Эрүүгийн цагдаагаас дуучин С.Жавхлан “4 тэрбум төгрөг нэхсэн” гэх асуудлаар Сангийн сайдаас мэдүүлэг авчээ

Өчигдөр /2021.10.19/ О.Отгонтөгс гэх  иргэн сүүлийн үед болж буй жагсаал, цуглаантай холбоотой асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр тэрбээр “дуучин С.Жавхлан Сангийн сайд Б.Жавхлангаас орон нутгаар Монгол туургатан тоглолт хийх 4 орчим тэрбум төгрөгийг нэхсэн. Ингээд өгөөгүй учраас суулт зарлаж байгаа юм” гэж ярьсан.

Мөн Сангийн сайд Б.Жавхлан хэвлэлд өгсөн тайлбартаа, “Надтай уулзалт хийж мөнгө нэхсэн нь үнэн. Энэ мөнгөн дүн нь 4 орчим тэрбум төгрөг байсан. Гэхдээ улсын төсвийн мөнгөнөөс ийм зүйлд мөнгө гаргах боломжгүй учраас чадахгүй гэдгээ хэлсэн. Үүнээс болоод суулт зарлаж байж магадгүй. Бид төсвөөс урлаг уран сайхны арга хэмжээг дэмжээд байх боломжгүй” гэсэн юм.

Тэгвэл уг асуудлаар Сангийн сайд Б.Жавхлангаас Эрүүгийн цагдаагийн алба мэдүүлэг, тайлбар авчээ. Сангийн сайд Б.Жавхлангийн тайлбарын дараа дуучин С.Жавхлан үгүйсгэж “Намайг харлуулах гэж оролдоод бүтэхгүй” гэсэн юм.