Д.Хаянхярваагийн өмгөөлөгч П.Баасанжав: 2020 онд томилогдсон хүнийг 2019 оны ажлаас авлига авсан гэж шалгаж буй нь хууль бус

Д.Хаянхярваагийн өмгөөлөгч П.Баасанжав: 2020 онд томилогдсон хүнийг 2019 оны ажлаас авлига авсан гэж шалгаж буй нь хууль бус

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Прокурорын зөвшөөрлийн дагуу өчигдөр орой /2021.10.18/ "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн хувийнх нь албан өрөөнд нэгжлэг хийж 48 цагийн хугацаатай саатуулсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл Д.Хаянхярваагийн өмгөөлөгч П.Баасанжав доорх байр, суурийг илэрхийлснийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, тэрбээр "Миний хувьд Д.Хаянхярвааг сэжигтнээр баривчилсан тогтоолтой танилцаагүй байна. Мөрдөгч прокурортой уулзаж тогтоолтой танилцах хүсэлт тавихад материалыг шүүхэд хүргүүлсэн гэдэг хариултыг өгсөн. 

Маргааш шүүх хурлыг хийхээр товлосон талаар шүүхээс сая мэдэгдлээ. Прокурорын байгууллагаас "Эрдэнэс Монгол" ХХК-иас 2019 онд зарласан даатгалын үйлчилгээний худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар шалгаж гэр албан тасалгаанд нь хийсэн нэгжлэгээр мөнгө илэрсэн тул худалдан авах ажиллагаанд шалгарсан аж, ахуй нэгжээс авлига авсан байж болзошгүй тул баривчилсан" гэж мэдээлсэн байна. Д.Хаянхярваа нь 2019 онд УИХ-ын гишүүн байсан. 2020 оны аравдугаар сарын 12-ны өдөр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр гүйцэтгэх захирлаар томилогдсон.

Гэтэл 2019 оны худалдан авах ажиллагаа түүнээс авлига авсан гэж баривчлан мөрдөн байцаалт явуулж буй нь хууль бус гэж үзэж байна. Д.Хаянхярваа захиралтай өөртэй нь уулзахад 2019, 2020 оны худалдан авах ажиллагааг дотоод аудитаар шалгаад илэрсэн зөрчлүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж уг зөрчлийг шалгуулахаар материалуудыг 2021 оны аравдугаар сарын 08-ны өдөр АТГ-т албан бичгээр хүргүүлсэн. Гэтэл намайг хорьж шалгаад байгааг ойлгохгүй байна. Би хууль бус шийдвэр гаргаагүй гэж байна лээ" гэжээ. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө