Нийслэлийн Ерөнхий прокурорын газрын даргыг томилох асуудал ид дундаа явж байна. Прокурорын газрын даргад хэд хэдэн хүмүүсийн нэр дуулдаж байгаа юм. Тэдний нэг бол орлогч прокурорт нэр дэвшээд нэрээ татаж байсан А.Цэрэнсодном юм.
Мөн Сонгинохайхщрхан дүүргийн ерөнхий прокурор Ш.Эрдэнэбилэг, Дундговь аймгийн ерөнхий прокурор С.Алтансэлэм, Сүхбаатар дүүргийн прокурор Д.Энхтөр , Прокурорын Ерөнхий газрын сургалтын газрын С.Гантулга нарын нэр яригдаж байна.
Нийслэлийн Ерөнхий прокурорын газрын прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны өдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан билээ. Хамгийн магадлал өндөртэй хүнээр Дундговь аймгийн ерөнхий прокурор С.Алтансэлэм нэрлэгдэж байгаа тухай эх сурвалж мэдээлж байна.