СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэрлийн шон мөргөсөн жолооч ГССҮТ-д хүргэх замд нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэрлийн шон мөргөсөн жолооч ГССҮТ-д хүргэх замд нас баржээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, депогийн автобусны буудлын дэргэд зам тээврийн осол гарч хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг өчигдөр /2021.10.18/ Онцгой байдлын албанд иржээ. 

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 8 км замыг туулан 11:31 цагт очиход портер загварын автомашин гэрлийн шон мөргөж, жолооч О/33 настай, эрэгтэй гэмтсэн тул Яаралтай түргэн тусламжийн төв хүлээн авсан. Автомашины бүхээгт хавчуулагдсан Сэлэнгэ аймгийн Түшиг сумын харьяат иргэн Б/33 настай эрэгтэй/-г 15 минут ажиллан гаргаж, ГССҮТ-д хүргэх замд нас баржээ. 

Тээврийн цагдаагийн албанаас өвлийн улирал эхэлж байгаа тул улирлын нөхцөлд тохируулан тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуй техник үйлчилгээг хийх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулан явахыг анхаарууллаа.