Ц.Нямдорж: Ажлын хэсэг болон Л.Оюун-Эрдэнийн нэр дээр Оюутолгойгоос бичиг ирсэн

Ц.Нямдорж: Ажлын хэсэг болон Л.Оюун-Эрдэнийн нэр дээр Оюутолгойгоос бичиг ирсэн

Өчигдөр /2021.10.19/ МАН-ын бүлэг хаалттай хуралдаж “Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт”-ын талаар хэлэлцсэн. Харин энэ талаар тус бүлгээс албан ёсны тайлбар, мэдээллийг хийгээгүй байна.

Иймд бид Засгийн газрын ХЭГ-ын дарга Ц.Нямдоржоос тодрууллаа. Тэрээр, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ажлын хэсгийн нэр дээр Оюутолгойгоос бичиг ирсэн. Тэр бичгийг судлах ажлууд хийгдэж байна. Бүлгийн хурал дээр нууцаар, хаалттай хэлэлцсэн асуудлыг би хэлж чадахгүй. Ямар ч байсан хэлэлцээр явагдаж байгаа. Ийм, тийм гэж хэлэх бололцоо байхгүй байна. МАН-ын бүлгийн хурал дээр намайг тус асуудал дээр муу ажиллаж байна гэсэн асуудал яригдаагүй. Оюутолгойн асуудал дээр нэг хүн, нэг хаалгаар ярина гэсэн улс төрийн шийдвэр хоёр жилийн өмнө гарсан. Энэ засгийн газар байгуулагдсаны дараа Х.Нямбаатар сайд хариуцаад явж байгаа. Түүний ажилд хэн нэгэн хөндлөнгөөс оролцохгүй байдалтай байгаа” гэв.