“Хүүхдийг нас барсан” гэж бүртгүүлэхээр бүртгэлийн газарт хандсанаар, хэрэг явдлыг төрийн байгууллага мэджээ

“Хүүхдийг нас барсан” гэж бүртгүүлэхээр бүртгэлийн газарт хандсанаар, хэрэг явдлыг төрийн байгууллага мэджээ

Энэ сарын 06-ны өдөр /2021.10.06/ Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт есөн настай хүүхэд санамсаргүй байдлаасаа болж хоолойгоо боож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг.

Тодруулбал, тус дүүргийн Тахилт орчимд гэрийнхээ амбаарт тоглож байсан есөн настай хүүхэд хананд өлгөөтэй байсан цүнхний оосорт орооцолдон хоолойгоо боож амиа алдсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Тэгвэл амь хохирогчийн ар гэрийнхэн нь “талийгаачийг нас барснаар бүртгүүлэх”-ээр Улсын бүртгэлийн газарт хандсан байна. Ийм тус газраас цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Ингээд хууль хяналтын байгууллагаас тус хэргийг шалгаж эхэлсэн байна. Иймд ард иргэд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтлэв.