Хувийн харилцаатай бүсгүйнхээ хоёр охиныг хөнөөх зорилготой гэрийг нь гаднаас нь цоожилж шатаасан хэрэг гарчээ

Хувийн харилцаатай бүсгүйнхээ хоёр охиныг хөнөөх зорилготой гэрийг нь гаднаас нь цоожилж шатаасан хэрэг гарчээ

Өнгөрсөн есдүгээр сарын 28-ны өдөр /2021.09.28/ үүрийн 05:00 цагийн орчимд цагдаагийн тусгай 102 дугаарт “Манай гэрийг гаднаас нь цоожлоод шатаасан байна” гэх дуудлага ирж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа тухай бид өмнө мэдээлж байсан.

Хэргийг тодруулбал, тус дүүргийн 9-р хороонд оршин суух С нь хүүхдүүдийн хамт дөрвүүлээ унтаж байхад нь, бага охин  Н нь өглөө үүрээр “ээжээ утаа үнэртээд байна” хэмээж, тэд сэрсэн байна. Ингээд гэрээсээ гарах гэтэл тэдний гэрийн хаалгыг гаднаас нь түгжсэн байсан тул тэд хаалгаа эвдэж гараад, цагдаа ийнхүү дуудлага өгсөн нь энэ байжээ.

-СЭЖИГТЭН ХУВИЙН ХАРИЛЦААТАЙ ГЭХ БҮСГҮЙНХЭЭ ХОЁР ОХИНЫГ ХӨНӨӨХ ЗОРИЛГОТОЙ БАЙСАН ГЭЖЭЭ-

Эх сурвалжийн мэдээллээр цагдаагийн алба хаагчид тус хэргийг шалгах явцад 27 настай З гэгч нь тэднийг унтаж байхад хувийн өс хонзонгийн сэдлээр хаалгыг нь гаднаас нь цоожлон, санаатайгаар галдан шатаасан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд тус гэрт ахмад насны иргэн С түүний бага охин Н  ач хоёр охин болох иргэн А, Н нар байжээ.

Бага хоёр насны охины ээж болох М-тэй сэжигтэн З нь хувийн харилцаатай байсан бөгөөд хэрэг гардаг өдөр тэд хоёул зочид буудалд байрлаж байжээ.

Улмаар тэд маргалдаж иргэн М-ийг унтаж байх хойгуур гэрлүү нь З очиж гаднаас нь цоожлоод хоёр хүүхдийг нь шатаасан гэж бодоод буцаж ирсэн гэж мэдүүлжээ. Иймд тус тус хэргийн сэжигтэн З-г Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгалтыг явц үргэлжилж байгаа аж.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө