“Коронавирусийн халдвар авсан нь батлагдсан бол цэргийн албанд татахгүй”

“Коронавирусийн халдвар авсан нь батлагдсан бол цэргийн албанд татахгүй”

2021 оны ээлжит цэрэг татлага улс орон даяар үргэлжилж байна. Хөдөө орон нутагт цэрэг татлага өнгөрсөн есдүгээр сарын дунд үеэс эхэлсэн бол нийслэлд энэ сарын 21-24-нд зохион байгуулагдана. Тэгвэл халдвар авсан нь батлагдсан иргэнийг цэргийн албанд татахгүй хэмээн холбогдох албаныхан мэдээллээ.

Тодруулбал, энэ талаар Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга “Коронавируст халдвартай холбоотойгоор тухайн иргэн Өрхийн эрүүл мэндийн төв эсхүл шинжилгээний цэг дээр очиж өгсөн шинжилгээ нь "эерэг" гэдэг нь батлагдаад, gerege.mn системд бүртгэгдсэн тохиолдолд цэргийн албанд татахгүй” гэлээ.

 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө